Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 1-р сарын 2 ᠋дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2024 оны 1-р сарын 2 ᠋дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2024 оны 1-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор -8.7-15.1 градус хүйтэн, бусад сумуудад -15.3-20.5 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Даривт 10, Төгрөгт 8, Тонхил, Есөнбулаг, Баян-Уул, Чандманьд 4, Алтайд 3, Жаргалан, Халиунд 2 градус дулааан, бусад сумуудад 0-7 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур Гуулин, Жаргаланд -39, Дэлгэрт -37, Есөнбулагт -34, Шаргад -33, Тоорой, Баян-Уулд -31 градус хүйтэн, бусад сумуудад -20-30 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -9-14 градус хүйтэн, бусад нутгаар -15-19 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 12, Бугат, Тоорой, Тонхил, Даривт 10, Чандмань, Есөнбулагт 8, Төгрөг, Эрдэнэ, Баян-Уулд 7, Цээлд 6 градус дулаан, бусад нутгаар 0-9 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Жаргаланд -37, Гуулин, Шаргад -36, Тайширт -35, Дэлгэрт -33, Есөнбулаг, Тонхилд -32 градус хүйтэн, бусад сумуудад -23-30 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд нийт нутгийг хамарсан ба Халиунд 8.6 мм, Дэлгэрт 7.0 мм, Гуулинд 6.7 мм, Есөнбулагт 5.5 мм, Жаргаланд 5.2 мм, Баян-Уулд 4.7 мм, Алтайд 3.9 мм, Тайширт 3.8 мм, Цээлд 3.4 мм, Тооройд 3.3 мм, Цогтод 2.7 мм, Бигэрт 2.4 мм, Хөхморьтод 2.2 мм, Даривт 2.1 мм, Шаргад 2.0 мм, Эрдэнэд 1.8 мм, Төгрөг, Чандманьд 1.3 мм, Бугатад 1.2 мм, Тонхилд 1.0 мм хур тунадас орсон байна. Харин хур тунадас ороогүй газар байхгүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 25 м/с, Тонхилд 21 м/с, Есөнбулагт 17 м/с, Дарив, Шаргад 16 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-6 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж сайн.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Малын хорогдол энэ сард мал хорогдлын мэдээ ирээгүй байна.
Цасны мэдээ: 2024 оны 1-р сарын 20-ны байдлаар Жаргаланд 13 см, Тайшир, Шаргад 12 см, Хөхморьтод 11 см, Баян-Уул, Гуулин, Дэлгэрт 7 см, Халиун, Төгрөгт 6 см, Алтайд 5 см, Есөнбулаг, Тоорой, Бигэр, Цогт, Эрдэнэ сумуудад 4 см, Цээлд 3 см, Тонхилд 2 см, Дарив, Чандманьд 1 см, Бугатад 0 см зузаан цастай, 4-10 баллын бүрхэц тогтсон. Цасны нягт Тайширт 0.35 г/см3, Дэлгэрт 0.24 г/см3, Шаргад 0.21 г/см3, Төгрөгт 0.20 г/см3, Халиунд 0.19 г/см3, Баян-Уулд 0.18 г/см3, Жаргаланд 0.17 г/см3, Гуулин, Есөнбулагт 0.16 г/см3, Хөхморьтод 0.12 г/см3, Алтайд 0.09 г/см3 тодорхойлсон байна. Говь-Алтай аймгийн нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Говь-Алтай аймгийн Тайширт цасны дундаж зузаан 12 см, нягт 0.35 г/см3 цастайн улмаас төмөр буюу мөсөн зудын нөхцөл бүрдсэн бол Говь-Алтайн Дэлгэр, Шарга, Төгрөг сумуудад цасны дундаж зузаан 6-12 см, нягт 0.20-0.24 г/см3 цагаанаар зудархуу байдалтай байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /